Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил

Цэлмэг хөх тэнгэрийн дор, нарны илчийг арьсан дээрээ мэдрэн, урьхан салхинд үлээлгэх агшинд хайртай түүнийхээ нүд рүү харан "Тийм ээ, зөвшөөрч байна!" хэмээн нэг гэр бүл болох тэр мөч. Цэцэгс, мод дунд суудлаа эзэлсэн дотнын хүмүүсийн тэр халуун дулаан уур амьсгал. Монголынхоо үзэсгэлэнт байгальд хуримын ёслолоо хийх тэр тайван, дотно мэдрэмж. Үүнээс илүү романтик зүйл бий гэж үү?

Орчин үед хуримын ёслолоо зуны дулаан өдрүүдэд гадаа, байгальд хийх хандлага ихсэж байгаа нь хүмүүс бидний их хотын хөл үймээнээс зугтан, байгальтай ойр байх хүсэл нэмэгдэж байгаатай шууд холбоотой билээ. Байгальд хуримаа хийх нь зочдод орон зайн эрх чөлөө, тэр дундаа хүүхдүүдэд гүйлдэн тоглох талбай олгодгоос гадна хязгаарлагдмал орчинтой харьцуулбал декорын хүссэн санаануудаа хэрэгжүүлэх, мөн зурагчдад байгалийн гэрэлд гайхалтай зургууд дарах боломжийг бүрдүүлдэг гээд маш олон давуу талтай. Ганцхан дутагдал байдаг нь урьдчилан таамаглахад бэрх цаг агаарын нөхцөл юм. Тиймээс байгальд хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад зөвлөхөд ёслолоо гадаа болон дотор хослуулан хийх боломжтой, хүлээн авалтын танхим болон зориулалтын асруудыг нэг дор бүрдүүлж чадсан универсал байршил сонгох нь хамгийн ухаалаг шийдвэр билээ.

Үүнтэй холбогдуулан бид хуримын улирал ойртож байгаа энэ үед Монголынхоо үзэсгэлэнт байгальд хуримын ёслолоо төгс төгөлдөр хийх боломжийг бүрдүүлж өгсөн Sky Resort цогцолборыг дэлгэрэнгүй танилцуулахаар шийдлээ. Мөн үүний зэрэгцээ байгальд хуримаа хийх нь яг ямар давуу талтай болохыг доороос уншина уу.

Үзэсгэлэнт байгальд гэрлэлтээ баталгаажуулах онцгой мэдрэмж

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 1)

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 2)

Хуримын хамгийн сэтгэл догдлуулсан, чухал үе мөч бол мэдээж гэрлэлт баталгаажуулах ёслол байдаг. Хайрт түүнийгээ насан туршдаа хайрлан, дэмжихээ тангараглан албан ёсоор эхнэр, нөхөр болох тэр мөч таны дурсамжид үүрд үлдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэгвэл байгальд хуримаа хийх нь тэр дурсамжийг тань хэд дахин онцгой болгодог давуу талтай. Тэр үеийн мод, цэцэгсийн үнэр, нарны дулаан илч, салхины чимээ зэрэг нь хором бүрээс авах мэдрэмжийг тань хурцлан, илүү дулаан дурсамжийг үлдээнэ.

Sky Resort-д зочдынхоо хамт автомат дүүжин замаар уулын оройд хүрч, Богд хан уулын үзэсгэлэнт байгаль дунд, нийслэл хотын алсын бараа харагдах өндөрлөг дээр гэрлэлтээ баталгаажуулах боломжтой билээ.

Илүү олон хүн багтаах, зочдыг тав тухтай байлгах боломж

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 3)

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 4)

Задгай талбайд орон зайн хязгаарлал бага тул илүү их зочин багтаах, том хэмжээний хурим зохион байгуулах боломжтой байдаг. Хүүхэд хөгшид гадаа тоглож наадах, салхилах талбай байхаас гадна хүлээн авалтын үеэр ч мөн зочид чөлөөтэй холхилдон, хоорондоо танилцаж, тухтай байх болно.

Sky Resort-д 600 хүртэлх хүний багтаамжтай баганагүй хүлээн авалтын танхим, угталтын үйл ажиллагааг хийж болох ногоон байгууламж, урлагийн үзүүлбэр гарахад зориулагдсан тусгай тайзтай асар, мөн 500 машины зогсоол зэрэг хуримын зохион байгуулалтыг маш өргөн хүрээнд гүйцэтгэх боломжийг олгох, зочдын тав тухыг хангах олон байгууламжууд бий.

Монгол ёслолоо "АСЕМ гэр"-т хийх боломж

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 5)

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 6)

Орчин цагийн монголчуудын хурим үндэсний ёс заншлаас гадна барууны зан үйлүүдийг хослуулдаг болсон ч "АСЕМ гэр" зэрэг гайхалтай байгууламжууд бий болсноор хосууд уламжлалт монгол хуримын ёслолоо тусад нь зохион байгуулдаг болоод байна. Дээлээр хослох, толгой ширээндээ хэвийн боов, ууц шүүс тавих, шинэ өрх айл гал голомтоо бадраасны бэлгэдэл болгон сүйт бүсгүй зууханд гал асаах, хуримын найраа уртын дуу, морин хуурын татлагаар эхлүүлэх гээд монгол гэрийн халуун дулаан уур амьсгал мэдрэгдэх "АСЕМ гэр" нь үндэсний заншлаа хүндэтгэх төгс орчин билээ.

Хүссэнээрээ тохижилт хийх, байгалийн гэрэлд зургаа даруулах болон бусад боломжууд

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 7)

Хуримын ёслолыг баримтжуулан үлдээх гэрэл зургийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Амьдралд ганц тохиох энэ онцгой өдрийнхөө зургуудыг мэргэжлийн гэрэл зурагчин, студид даатгахаас гадна зурган дээр сайхан гарах төгс орчин бүрдүүлж өгөх нь чухал. Харин байгальд хуримаа хийснээр том талбайд хүссэн декор, өвөрмөц санаагаа хэрэгжүүлэх боломжтой байна. Төдийлөн их хичээл зүтгэл гаргахгүй байсан ч орчин тань байгалиасаа үзэсгэлэнтэй харагдана. Мөн мэдээж байгалийн гэрэлд зураг илүү дулаан, бодит гардаг тул хуримын тань зургийн альбом гайхалтай болно гэдэгт итгэлтэй байж болно.

Sky Resort-ийн зүгээс 10 жилийн туршлагатай катеринг үйлчилгээ үзүүлэхээс гадна хосуудад хүссэнээрээ тохижилт хийх эрх чөлөөг мөн ёслолын буудлага хийх боломжийг олгоно. Түүнчлэн үндсэн ёслолын дараах after party-г тусгай шилэн асарт үндсэн байршлаасаа холдолгүй нэг дор шийдэх боломжтой билээ.

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 8)

Хуримын ёслолоо байгальд хийхийн давуу талууд ба Монголын шилдэг байршил (фото 9)

SKY RESORT

Хуримын захиалга өгөх утас: (+976) 7700 0909

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Эх сурвалж: buro247.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)