Ирэх долоо хоногт болох ЭВЕНТҮҮД (04/25-05/01)

news24.mn сайт ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

WORLD CAFÉ: COMMUNITY

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 29-ны 18:00-21:00

Хаана: Монгол улсын их сургууль

Тайлбар: Энэ өдөр ХҮРЭЭЛЭЛ сэдвийн дор бэлтгэгдсэн асуултуудын дагуу санаа бодлоо солилцож, аяга кофе уунгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой. Тус өдөрлөгийг AIESEC олон улсын сайн дурын байгууллагын залуус зохион байгуулах бөгөөд AIESEC-ийн гишүүнчлэл, солилцооны хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл өгөх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу. 

STUDY WITH KEIMYUNG-2022

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 13:00 цагт

Хаана: Пийс тауэр оффис 14 давхар 1406 тоот

Тайлбар: Гадаадад суралцах хүсэлтэй оюутан сурагчдадаа зориулан элсэлтийн журам, шалгуур, тэтгэлэгт нөхцөлүүдийн талаар тухайн сургуулийн төлөөлөгчдөөс үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу. 

HIP HOP SEASON BATTLE

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 30-ны 12:00 цагт

Тайлбар: Хоёр жилийн дараа Hip Hop Season Battle-г дахин зохион байгуулнх гэж байна. Тус тэмцээн нь бүжигчдийн идэвхийг нэмэгдүүлэх, түвшин ахиулах зорилготой.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу.  

GALAXY CAR CINEMA “БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ӨДӨР”

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 29-ны 18:00-21:00

Хаана: Буянт-Ухаа нисэх буудлын зогсоол

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу.  

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2022” ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 22-25 хооронд

Хаана: Мишээл Экспо үзэсгэлэн худалдааны төвийн 67-р павилон

Тайлбар: “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд тухай танилцуулна. Тус өдөрлөгт  эцэг эх, багш, сурагчид хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу.  

ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН 2022

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 1 -ны өдрүүдэд 

Хаана: NOVOTEL зочид буудалд

Тайлбар: Гадаадад суралцах хүсэлтэй хэн бүхэнд зориулан хэрхэн амжилттай элсэн орох, амьдрах өртөг, визний тухай мэдээлэл, хэлний шалгуур, тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дэлхийн шилдэг их дээд сургуулийн төлөөлөгчдөөс шууд авах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу. 

“Сэтгэлд нэвтрэхүй-ярилцья, ойлгоё, хүндлэе” эвэнт

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 23

Хаана: БГД, 10-р хороолол, Toyota center

Тайлбар: Олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ хамтран зохион байгуулж буй “СЭТГЭЛД НЭВТРЭХҮЙ: ярилцья, ойлгоё, хүндлэе” эвэнтийг ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ зохион байгуулах гэж байна. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн бүр очоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)