“SpaceX” компани 48 хиймэл дагуул хөөргөжээ

Америкийн “SpaceX” компани “Starlink” сүлжээний 48 хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас лхагва гарагт амжилттай хөөргөж, тойрог замд оруулжээ.

Хиймэл дагуулуудыг Зүүн эргийн цагаар 08:45 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Ийнхүү хөөргөсний дараа “SpaceX” компани “Starlink”-ийн хиймэл дагуулууд байршсан гэдгийг батлан мэдээлжээ.

“Starlink” нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийг өндөр хурдны өргөн зурвасын интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /AP/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)