Их Британийн ДНБ өнгөрсөн онд 7.5 хувиар өссөн байна

Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өнгөрсөн 2021 онд 7.5 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлт нь тус улсын хувьд дэлхийн II дугаар дайнаас хойших хамгийн том өсөлт болсон байна.

Тус улсын Засгийн газрын зүгээс омикрон хувилбарын тархалтыг хязгаарлах арга хэмжээ авсан нь иргэдийн зарцуулалтыг бууруулж, өнгөрсөн оны 12 дугаар сард эдийн засгийн өсөлт нь 0.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Харин 2020 онд цар тахлын дэгдэлт эхлэж байх үед тус улсын ДНБ 9.4 хувиар буурсан нь хамгийн том уналт болж байжээ.

Эх сурвалж: ЛОНДОН. /Bloomberg/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.119.61)