Ж.Байден цахилгаан автомашин цэнэглэх станцын төлөвлөгөөг танилцуулжээ

Ж.Байдений засаг захиргаа ирэх таван жилийн хугацаанд цахилгаан автомашин цэнэглэх станц барих таван тэрбум ам.долларын төлөвлөгөөг танилцуулжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Конгресс 1 их наяд ам.долларын дэд бүтцийн төслийн хүрээнд мужуудад цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг барих ажлыг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн билээ. Энэхүү хөтөлбөр нь америкчуудыг бензин хөдөлгүүртэй автомашинаас татгалзахад түлхэц болно гэж үзсэн байна.

Төлөвлөгөөний дагуу АНУ-ын Засгийн газрын зүгээс энэ онд 615 сая ам.долларын санхүүжилт олгох боловч мужууд эхлээд төлөвлөгөөгөө гаргаж, зөвшөөрөл авах шаардлагатай аж.

Ж.Байден 2030 он гэхэд шинээр борлуулагдах автомашинуудын борлуулалтад цахилгаан эсвэл хосолсон хөдөлгүүртэй автомашины эзлэх хувийг 50 хувьд хүргэх, мөн 500 мянган цахилгаан автомашин цэнэглэх станцтай болох хүсэлтэй байгаа юм. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.119.61)