Хоёр удаа монгол хэл бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д орох боломжгүй

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны тувшинг сайжруулах зорилготой "Монгол хэл бичгийн шалгалт"-д заавал хамрагдана.

Энэ оны төгсөгч 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэх юм. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө еренхий боловсролын сургууль төгссөн/-д ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгоно.

Монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй байна. Монгол хэл бичгийн шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлах юм.

 

Монгол хэл бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагуй шалгуулагчид дахин шалгалтад орно.

Энэ тухай Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат хэлэхдээ, “Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй. Энэ жилийн хувьд монгол хэл бичгийн шалгалт 400 онооны босготой байна. Удахгүй албан ёсны шийдвэр гарч, салбар яамтай хамтран мэдээлнэ. Урьдчилсан байдлаар монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайн шалгалтад хамрагдаж, босго оноогоо давж чадаагүй бол, эсвэл тодорхой шалтгааны улмаас шалгалтад хамрагдаагүй шалгуулагчдаас ЭЕШ-аас өмнө буюу тавдугаар сард дахин нэг удаа шалгалт авна. Хэрвээ хоёр удаа монгол хэл бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д орох боломжгүй” гэв.

ЭЕШ болон монгол хэл бичгийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг БҮТ-ийн фэйсбүүк хуудас, чатбот үйлчилгээ болон 75779498, 70119498 лавлах утаснаас авах боломжтой.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022 оны 2-р сарын 14-ний өглөө 9:00 цагт эхэлж, 2022 оны 3-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. с

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)