Grimes-ийн шинэ дууны клипэнд BLACKPINK хамтлагийн Jennie оролцжээ

Канадаас гаралтай дуучин Grimes өнөөдөр цоо шинэ уран бүтээлээ цацлаа. Харин уг уран бүтээлд Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie оролцож шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ.

“Shinigami Eyes” нэртэй энэхүү дуу Grimes-ийн “Faires Cum First” EP цомогт багтсан юм. Клипний хувьд үзэгчдийг тэс өөр хэмжигдэхүүн бүхий ертөнцөд хүргэж, олон өнгийн неон гэрлээр нүдийг нь баясгах аж. 

Ямартай ч уг бүтээлд Jennie богино хугацаанд ч гэсэн үзэгдсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг “дэвтээсэн” гэж хэлж болох юм. Учир нь дууны клипнээс хараагүй удсан шүү дээ!

Эх сурвалж: Allkpop

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)