ЕБС-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ.

Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн 2-12 ангийн хүүхдүүдэд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.

Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа буурах байх хэмээн найдаж байна.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)