ВИРТУАЛ хэлбэрээр өрөөгөө тохижуулж болох ТОП 5 үнэгүй программ

Ямар өнгийн ханын цаас авах вэ?, тавилгуудаа хаана байрлуулвал зүгээр вэ?, өрөөнийхөө зайг хэрхэн зөв ашиглах вэ? гэж шаналсаар байна уу? 

Худалдан авалт хийснийхээ дараа буруу сонголт хийснээ ухаарч харамсаж суулгүйгээр эдгээр аппликейшныг ашиглан хялбар аргаар байраа тохижуулбал гайхалтай биш гэж үү? Төвөгтэй компьютерын программ эсвэл толгой эргүүлсэн ном, гарын авлага хэрэггүй, утас эсвэл лаптоп дээрээ доорх программуудыг татаад  хэрэглээд үзээрэй.

Хэдийгээр та компьютер программын гүнзгий түвшний мэдлэггүй байсан ч утасныхаа зургийн цомог руу ороод гэрийнхээ зургийг авахад л талбайн хуваарилалт,  тавилганы байрлал зэргийг эвлүүлээд харчихна. Гэрээ хүссэнээрээ тохижуулж тав тухтай амьдрахыг хүссэн хэн бүхэн хэрэгтэй 5 аппликейшныг танилцуулж байна.

  • Planner 5D

Энэхүү программ нь өргөн хэрэглэгддэг, өрөөний хамгийн жижиг элементээс эхлээд шат, цонх, тусгаарлах хаалт гээд бүх загварыг гаргах зориулалттай. Зөвхөн дотор зохион байгуулалт гэлтгүй цэцэрлэгт хүрээлэн, усан сангийн 3D загварыг танд хүргэдгээрээ онцлог. 

Мөн та уг программын санал болгох трэнд болж буй санаануудыг авч болно.

One stop shop for current and future Startups in Lithuania

  • Roomstyler 3D Home Planner

Roomstyler 3D Home Planner аппликейшн танд маш олон боломжийг олгоно. Тухайлбал:

Та өөрийн бүтээсэн шалны дизайнаа оруулж, өгөгдсөн зураг төсөл дээр өөрийн хүссэн шийдлийг гаргаж үзэхийг хүсвэл энэ программыг сонгоорой. Заавал зураг оруулж, түүн дээрээ ажиллах шаардлагагүй, ердөө утасны камераа хөдөлгөөд шинэлэг дүр зургийг хараарай. 

Мөн 120 мянга гаруй гал тогооны жижиг хэрэгсэл, цэцэрлэгийн багажнаас та өөрийн схемдээ тохируулан сонгоно. Таалагдвал “худалдан авах” товлуурыг дарахад л хангалттай. Бусад вэбсайт, программ шиг заавал нэвтэрч орох эсвэл бүртгүүлэх шаардлагагүй.

Roomstyler 3D Room Planning Tool - Free download and software ...

  • IKEA Home Planner Tools

Гэр ахуйн IKEA брэндийн каталогийг үзэх явцдаа та тухайн барааг зохих болов уу гэж эргэлзэх хэрэггүй. 

Учир нь энэ программ танд үнэгүй, хялбар аргаар барааг таны гэрт зохих эсэхийг дурслэн үзүүлэх болно. 

Top 15 Virtual Room software tools and Programs | Room layout ...

  • IKEA Kitchen Planner

Энэ программаар та гал тогоондоо онцгойлон загвар гаргаж болно. Онцлог нь гал тогооныхоо схем/хаалга, цонх/, хэмжээсүүдийг оруулахад автоматаар тохирох барааг танд үзүүлэх юм. 

How is IKD's IKEA Kitchen Design Better than the Home Planner?

  • DESIGN A ROOM

Хөлөө эргэтэл барилгын дэлгүүр хэсэж, олон хэв загвар туршиж явахаас залхаж байгаа биз дээ. Энэ ярвигтай асуудлыг хялбараар шийдэх цаг иржээ. Уг аппликейшн танд маш олон төрлийн өнгөний сонголттой хана, тааз, тавилгуудын төгс зохицлыг хормын төдийд харуулах болно. 

Та гэрийнхээ аль нэг өрөөг сонгож оруулаад орчин үеийн, классик, уламжлалт хэв маягуудаас сонголтоо хийгээрэй.

Эх сурвалж: lead.style

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)