Эрчүүдэд: СТИЛЛЭГ харагдах 10 алтан дүрэм

Орчин үед бидний  өмссөн хувцас, биеэ авч яваа байдал нийгмийн статус, боловсрол, үзэл бодол, үнэт зүйл, зан араншин, бэл бэнчин зэрэг маш олон зүйлийг үггүй хэлж өгдөг болжээ. Ажлын ярилцлагад ороход, таалагддаг охиноо анхны болзоонд урих, хурд хэтрүүлж яваад цагдаад зогсоолгох гэхчлэн анхны сэтгэгдэл төрүүлэхэд таны гадна төрх, биеэ авч яваа байдал багагүй чухал үүрэгтэй билээ.

Та заавал трэнд дагаагүйгээр өөрийн дотор хүнийг илэрхийлж дөнгөхүйц, таалагддаг хүндээ эерэг сэтгэгдэл үлдээх хувцаслалтын хэв маяг, донжоо олж олон төрлөөр бүрдүүлэх боломжтой. Хэрхэн хичээл зүтгэл гаргахгүйгээр стиллэг харагдах аргыг залуу танд зааж өгье.

1. Хүүхэд шиг биш эр хүн шиг хувцасла

Одоо болтол өсвөр насны хүүхэд шиг элдэв бичиг, график, зураг дүүрэн футболкнууд хувцасны шүүгээнд тань байгаа юм биш биз? Гэхдээ аав шигээ хөгшин стилээр хувцасла гээгүй юм шүү. Хөгжилтэй картоон зурагтай, ямар нэгэн уриа лоозонтой футболк, цамцаа байнга өмсөх нь нэг онигоогоо олон дахин ярьдаг яршигтай өсвөр насны залуу мэт мэдрэмжийг хүмүүст төрүүлэх болно. 

2. Үргэлж өөртөө тухтай хувцасла

Өөртөө тухгүй хувцасласан хүн хэзээ ч өөртөө итгэлтэй, сайхан харагддаггүй. Учир нь тухгүй хувцасласан хүн хэзээ ч тухтай алхаж чаддаггүй нь дээр гэртээ хурдан хариад хараал идсэн холгож буй гутал, бариу хувцсаа тайлж шидээд унтлагын хувцсаа өмсөхсөн гэсэн бодолдоо ороогдон хэзээ ч хэн нэгэнтэй тухтай, эерэг харилцаа үүсгэж чадахгүй. Хувцас өмсөж байгаагаа мартуулам тийм л тааламжтай байдал, тав тухыг мэдрүүлэхүйц хувцас өмссөн залуу та хэний ч өмнө өөртөө итгэлтэй байж, тайван байна шүү дээ.

3. Гутал гутал бас дахин гутал!

Таны харагдах байдлыг хамгийн түрүүнд гутаадаг хүчин зүйл бол гутал юм. Миний гутлыг хэн ч анзаарахгүй гэсэн бодлоо даруй авч хаяарай. Шавар шавхаатай пүүз, дотогшоо гишгэсэн гуталтай эсвэл гялалзсан ботинк, цоо шинэ мэт цэвэрхэн Air Jordan өмссөн эр хүний хэнд нь эмэгтэй хүн татагдах нь ойлгомжтой шүү дээ. Үүнийг үргэлж зарчим болгож гутлаа цэмцгэр байлгаарай.

Тухтай гээд өдөр бүр пүүк өмсөөд байж болохгүй. Нэмж хэлэхэд бор гутал эрэгтэй хүнд хэзээ д хамгийн классик харагддаг тул цөлийн ботинк буюу элгэн гутал, бор арьсан гутал таны гутлын шүүгээнд заавал байх ёстой.

Гутлын тухайд хамгийн түрүүнд таны мэдэх ёстой зүйл бол сайн гуталд мөнгө зарцуулж сур. Гэхдээ үнэтэй гутал бүр сайхан харагддаг, өмсөхөд тухтай байдаггүйг санаарай.

Сайн гутал сонгох зөвлөгөө:

Дефект: Худалдан авахаасаа өмнө байж болзошгүй дефектүүдыг сайтар судал. Гутлыг заавал хосоор нь өмсөж үз. Авах гэж буй гутал тань өнгөө алдсан, гундсан, хэрэв даавуун бол толбо, зураас байгаа эсэхийг сайтар анзаараарай. Гутлын дотор талыг мөн сайн шинж. Дотор арьсны урагдал, эвгүй дотор оёо гэх мэт дутагдлууд байх ёсгүй.

Ул нь сайн өөгүй наалдсан эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд улны бүх периметрээр нь гараараа дээшээ сайн дарж үзэх хэрэгтэй.

Оёо: Гутлаа сонгохдоо гутлынхаа зориулалтыг бодсоны үндсэн дээр ул болон дээд хэсгийг нь холбосон аргыг нь сайтар судал. Өвлийн болон хавар намрын гутлуудыг наах болон уусгах аргуудын аль нэгийш аштгласан байхаас гадна дотор талаас нь давхар сайн оёсон байх шаардлагатай. Энэ тохиолдолд таны гутлын ул сална гэж үгүй.

Хэв шинж: Гутлын хамар хэсэгт эрхийн хуруугаараа дараад үзээрэй. Хэрэв ямар ч ул мөр үлдэхгүй байвал энэ нь хамар хэсгийн болон ерөнхий хэлбэрээ маш удаан алдахгүйн шинж.  

4. Бугуйгаа гоёж мэддэг бай! Эр хүний бугуй хоосон байж болохгүй

Аксессуар бол таны харагдах байдал, хувцаслалтыг чимж өгдөг чухал хэрэгслийн нэг. Тэр дундаа бугуйн аксессуар болох цаг таны үргэлж зүүж дадах ёстой хамгийн чухал гоёо. Цагны оосор суран, эсвэл төмөр, спортын цагных резин байж болно. Харин зузаан резин оосор, хэт этгээд чамин хийцтэй цаг костюмд зохихгүйг анхаараарай.Та цаг, арьсан бугуйвч эсвэл хоёрыг хамтад нь зүүж болно. Ингэснээр нүцгэн биеэ далдлах гэж хувцасладаг хэн нэгнээс бусдын хараанд өртдөг, загварлаг нэгэн болж харагдана.

Харин нэг бугуйндаа чулуун бугуйвч болон цаг зүүх нь зохимжгүй гэдгийг санаарай.

5. Хэтэвч, тэлээг ч бүү март

Соёлтой эрийн заавал хэрэглэж дадах ёстой зохих зүйлийн нэг нь мөнгө, картуудаа хэтэвчинд хийж тогтмол биедээ авч явж сурах юм. Халааснаасаа урагдаж, тасарсан мөнгө гарган тооцоо хийх нь таны үнэлэмжийг тэр дор нь унагаах болно. Ингэхдээ аль болох нимгэн, овор багатай авсаархан хэтэвч сонгох нь зүйтэй. Мөн эдэлгээ даахуйц бөх, оёдол сайтай, хатуулгатай хэтэвчийг өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. Харин тэлээний тухайд сураар хийсэн тэлээ таны харагдах байдлыг үлэмж дээшлүүлнэ. Тэлээ болон хэтэвчээ сонгохдоо гутлын өнгөтэй адилыг сонгохыг зөвлөе.

6. Өөртөө яг цав таарсан хувцас өмс

Хичнээн загварлаг, үнэтэй, чамин, гоё өнгөтэй хувцас өмссөн ч танд багадсан эсхүл томдсон, огт таараагүй байх нь хэзээ ч таныг гоё харагдуулахгүй.

Хэрхэн өөрт тань таарсан гэдгийг мэдэх вэ?

Танд яв цав таарсан хувцас бол та өмсөөд ямар ч хөдөлгөөнийг саадгүй хийж чадах боломжит бага хэмжээтэй хувцас байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл өмсчхөөд товчилж, цахилгааныг нь татаж чаддаггүй жинс, хүрэмнээсээ салаарай. Мөн яв цав таарсан хувцас гэж мөр болон  бүсэлхий хэсгээрээ хэт томдоогүй байхыг хэлдэг аж. Цамцны тухайд ханцуй нь пиджакны ханцуйнаас 1,5-2 см орчим цухуйж байх ёстой.

Тухайлбал, энэ хоёр зурагнаас аль нь догь харагдаж байна вэ? Танд эхний зургийнх шиг хоёр минут тутамд шувтарчих гээд байдаг хэлхгэр эс бөгөөс хэт бариу, таныг яг л алиалагч шиг харагдуулдаг жинсэн өмд байвал даруй устгаарай.

7. Бага зэрэг ялгар

Жинс бол хувцас загварын хувьд бүх цаг үеийн хаан гэгддэг ч хүн болгонтой адилхан харагдмааргүй байвал бага зэрэг ялгарлыг бий болгоорой. Яаж вэ гэж үү, тэгвэл өмднөөсөө эхлээрэй. Жинснээс өөр материалаар маш олон янзаар стиллэг харагдах боломжтой. Тухайлбал, энэ зураг дээрх шиг хилэн, хөвөн даавуун, тааран материалтай, сонирхолтой өнгө бүхий  өмдөөр өөрийн гэсэн донжоо бүрдүүлж яагаад болохгүй гэж. 

Та хоёр ширхэг л өнгөлөг хөвөн даавуун өмд хувцасны шүүгээндээ нэмснээр байгаа хувцсаараа олон төрлөөр стиллег харагдах боломжтой. Танд б элсэн шаргал, эсвэл саарал, дарсны хүрэн, арми ногоон өнгийн өмд санал болгое.

8. Хувцсандаа ганц, хоёр сонирхолтой элемент нэм

Уйтгартай нэгэн хэвийн дүр төрхийг өөрчлөх тийм ч хэцүү биш. Ганцхан ширхэг элемент нэмэхэд л хангалттай. Тухайлбал, цагаан свитер болоод жинсэн өмд өмсөх гэж байгаа бол цамцныхаа дотор өнгө ууссан сорокч өмсөөд үзээрэй.Арай сонирхолтой, загварлаг харагдах болно. Та энгийн хувцаслалтандаа заавал ганц элемент нэмэх нь ч хангалтгүй. Хүсвэл та 3-5-ыг ч нэмэх боломжтой.

9. Хуучирч муудсан хувцаснаасаа сал

Цамцны тань ханцуй сэмэрч, өнгө гандсан байн уу, жинсэн өмдөнд танд өвдөг гарсан бол эдгээр хувцсаасаа даруй салаарай. Та үүнийг анзаарахгүй байж мэдэх ч таны үйлчлүүлэгч, бизнесийн түнш, болздог бүсгүй чинь анзаарчихсан байх тул хайхрамжгүй, хэнэггүй нэгэн болж харагдах хувцаснаасаа хагацах цаг нь болжээ.

10. Загвар нь хоцрогдсон хувцаснаас татгалз

Жил бүр трэнд дагаж шинэ хувцас худалдаж авах гэсэн үг биш ч өнөө үед трэнд болж байгаа ерөнхий хэв загвар, стилийн томоохон өөрчлөлтийн гадуур бүү үлдээрэй.

Тухайлбал, нарийхан жинсэн сүүлийн 7 жил мода болж байгаа бөгөөд ирэх 7 жилд трэндээс гарахгүй нь тодорхой байна. Иймд трапец, шуудай мэт хэлхгэр жинс байвал хувцасны шүүгээнээсээ даруй явуулах цаг нь болжээ.

Эх сурвалж: lead.style

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)