Үхэр зусгийг аврах аянд Хонг Конгчууд нэгдэж байна

Олон улсын мэдээллийн “Reuters” агентлаг үхэр зусгийг аврах аянд мянга мянган Хон Конгчууд нэгдэж байгаа тухай мэдээлжээ.

Хонг Конгийн “Little Boss” амьтны дэлгүүрийн ажилтнаас “COVID-19”-ийн халдвар илэрч, цаашлаад дэлгүүрийн амьтдаас шинжилгээ авахад нийт 11 үхэр зусгаас халдвар илэрсэн тул энэ мягмар гарагт Засгийн газраас үхэр зусгийг үй олноор нь устгах тушаал гаргасан билээ. Үүнээс гадна энэ шийдвэрийг сонссон ард иргэд айж балмагдан, хайртай амьтдаа олноор нь гарган хаях үзэгдэл бий болсон байна.

Хонг Конг болон дэлхийн бусад улс орны анагаах ухааны мэргэжилтнүүд хүмүүс “COVID-19”-ийн халдвар авахад амьтад ихээр нөлөөлж буй тухай ямар ч баттай нотолгоо байхгүй талаар хэлж байсан юм. Гэсэн хэдий ч тус орны “COVID-19”-өөс бүрэн ангижрах бодлогын хүрээнд хамгаалалтын хувцас өмссөн “устгагчид” амьтдыг устгаж, амьтны дэлгүүрүүдийг хааж, бусад улс орноос жижиг биетэй хөхтөн амьтан авч ирэхийг түр хугацаанд зогсоосон юм. Мөн өнгөрсөн оны сүүлчээр үрчлэн авсан үхэр зусгаа гудамжинд хаяхгүйгээр эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхийг хүссэн байна. 

Энэ зуур амьтдад хайртай хэсэг бүлэг хүмүүс нэгдэж, цахим орчинд эзэндээ гологдсон амьтдыг шинэхэн эзэдтэй нь холбох сайн дурын ажлыг өрнүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Telegram апликейшнд “Hong Kong the Cute Hamster” нэртэй бүлгэм байх бөгөөд одоогийн байдлаар уг бүлгэмд 3,000 гаруй үхэр зусгийг түр хугацаанд ч болов орон гэртэй байлгах хүсэлтэй хүмүүс нэгдсэн байна. 

Эх сурвалж: 9GAG

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)