Өнгөрсөн хоногт 234 иргэнийг эрүүлжүүлжээ

Энэ сарын 19-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1713 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага 1342, хулгайтай холбоотой 34, гэр бүлийн хүчирхийллийн 123, гэмт хэргийн шинжтэй 63 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн согтуугаар автомашин жолоодсон 67, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 148, хүний биед халдсан 92, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 52, эрүүлжүүлэх байранд хоносон 234, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 83 тохиолдол гарчээ.

Нэмж дурдахад, улсын хэмжээнд 2021 онд 70.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 15.3 мянган хүн баривчлагдсан байна. Энэ нь өмнөх оныхоос эрүүлжүүлэгдсэн хүн 23.4 (24.9%) мянгаар, баривчлагдсан хүн 1.6 (9.6%) мянгаар цөөрсөн үзүүлэлттэй байгаа талаар МҮСХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.135.30)