Ноход хүний үг мэддэг гээд боддоо

Ихэнх хүмүүс тэжээвэр амьтантайгаа ярилцдаг. Өөрийнх нь хэлсэн үгсийг ойлгосон эсэхийг баттай мэдэхгүй ч ярьсаар л байдаг. Тэгвэл сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар ноход хүний үгийг ойлгодог гэдгийг тогтоогоод зогсохгүй дунджаар хэдэн үг мэдэж байгааг нь тодорхойлжээ. 

Канадын Далхаузигийн их сургуулийн Сэтгэл судлал болон мэдрэл судлалын тэнхимийн хамт олон ялгаатай үүлдрийн нийт 165 нохой болон тэдний эздийг судалгаандаа хамруулжээ. Судалгааны хүрээнд, эздэд нь ноход өөрсдийнх нь хэлсэн үг, коммандад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж байгаа эсэхийг тэмдэглэж авах даалгаврыг өгсөн байна. Мөн ноход үгсийг сонсоод догдолж байна уу, ямар нэгэн зүйл хайж байна уу гэдгийг ажиглажээ. 

Судалгааны үр дүнд ноход дунджаар 89 үгийг сонсоод ойлгож байгаа нь тогтоогдсон бөгөөд хамгийн “ухаалаг” нохой нийт 215 үгийг ойлгож байжээ. Австрали болон герман хоньч нохой /Australian and German Shepherds/, Бордер колли /Border Collies/ үүлдрийн ноход хамгийн олон үгэнд хариу үйлдэл үзүүлсэн үүлдэр байлаа. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)