Клэй Томпсон Кливлендтэй хийх тоглолтонд эргэн ирнэ

АНКАРА. /Anadolu/. Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч Клэй Томпсон ням гарагт Кливлендтэй хийх тоглолтонд эргэн ирэхээр болжээ.

Томпсон хамгийн сүүлд 2019 оны 6-р сарын 13-нд болсон NBA-ийн финалын 6 дахь тоглолтонд оролцох үеэрээ бэртэл авч талбайг орхисоноос хойш 941 хоногийн дараа ийнхүү талбайд гарахад бэлэн болсон байна.

Түүний багийн анд Стеффен Карри Томпсоныг эргэн ирэх болсонтой холбогдуулан твиттер хуудсандаа "Түүний эргэн ирэлт сайхан дурсамжуудыг санагдуулж байна. Түүнтэй холбоотой сайхан дурсамжийг хэлээрэй!" хэмээн жиргэжээ.

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ гурван удаагийн аварга, таван удаагийн бүх одод Томпсон тоглолтын нэг үед хамгийн олон оноо авсан (2015 оны 1-р сарын 23-нд 37 оноо), нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн (2018 оны 10-р сарын 29-нд 14 удаа) зэрэг NBA-ын дээд амжилтыг эзэмшдэг.

Томпсон зүүн өвдөгний ACL шөрмөсний гэмтэл авч 2019-20 оны NBA-ийн улирлыг бүхэлд нь өнжөөд байсан юм. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сард баруун ахиллесийн шөрмөс нь урагдаж, мэс засал хийлгэх шаардлагатай болж байсан.

Эх сурвалж:АНКАРА. /Anadolu/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)