Z үеийнхний хэрэглээндээ нэвтрүүлбэл зохих 4 аппликэйшн

Өнөөдөр бид гар утсаа ашиглан хүссэн бүхнээ мэдэж авч, хайсан бүгдээ эрэлхийлэн суралцах боломжтой болсон билээ. Тиймдээ ч өдөр тутмын амьдралын хэв маягт маань төгс нийцэж, хувь хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц олон аппликэйшн гарсаар байна.

Бид энэ удаагийн нийтлэлдээ өсвөр, залуу үеийнхэнд зайлшгүй хэрэгтэй дөрвөн аппликэйшнийг санал болгож байна. Өдөр тутмын амьдралаа хөнгөвчилж эдгээр аппликэйшнийг татаж аваарай. /Жич: Нийтлэлийг дуустал нь уншсан залуустаа зориулан бэлэг бэлдсэн байгаа шүү./


Forbes сэтгүүлийн нэгэн нийтлэлд Z үеийнхний сурах арга барилын тухай ингэж бичжээ. Тэд ямар ч цаг үед ашиглах боломжтой сургалтын материалыг үргэлж эрж хайдаг бөгөөд тэр хэмжээгээр дижитал технологийн хэрэгслүүдийг эх сурвалжаараа сонгодог байна. Түүгээр ч зогсохгүй тэд танхимын хичээлд сууж, зөвхөн шалгалт өгөхийн төлөө хичээлээ цээжлэхийг хүсдэггүй тухай онцолжээ.


1. MPLUS - ИЛҮҮ УНШ, ИЛҮҮ СОНС

Завгүй амьдралын хэмнэлдээ ном унших дадлыг оруулж чадахгүй л байна уу? Хэт их мэдээллийн урсгал дунд нэг л мэдэхэд сошиал орчинд хөвөрч яваа хэрэгцээгүй мэдээллээр тархиа ядрааж байгаа юм биш биз? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

Сайн уншигч байна гэдэг хэн бүхний хувьд хэцүү. Гэхдээ сайн сонсогч байх нь өнөө цагт илүү хялбар байж мэднэ. Өөрт буй цаг хугацаагаа илүү үр дүнтэй, үнэ цэнтэй өнгөрөөхөд чинь Mplus аппликэйшний цахим ном, аудио ном, подкастууд туслах болно. Биеийнхээ нэг хэсэг болсон гар утсан дээрээ сонирхсон номоо татаж авахад л хүссэн цагтаа унших боломжтой.

Давуу талууд:

- Бүх бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан

- Интернэтгүй үедээ ч унших боломжтой

- Өөрийн сонсох хурдад тааруулж болно

- Цаас ашиглалтыг хэмнэсэн тул байгаль орчинд ээлтэй

- Нэг хэрэглэгчийн бүртгэлээр гурав хүртэлх төхөөрөмжөөр нэвтрэх боломжтой.

Татах: App Store | Google Play | App Gallery


2. TOMYO - ҮСРЭНГҮЙ ХӨГЖИХ ТАЛБАР

Гадаад орныг зорьж, мэргэжил эзэмших хүсэл хүн бүрд бий. Гэвч сурахыг хүсэж буй сургуулиа олохоос эхлээд хэрхэн бүртгүүлэх, тэтгэлэг яаж авах, юу бэлдэх шаардлагатай зэргээр асуудал дуусахгүй. Энэ бүхнийг эхнээс нь эмх цэгцтэй, дараалалтайгаар томьёолох TomYo аппликэйшнийг ашиглаарай. Үнэтэй, төвөгтэй, хэцүү замналаа дөтөлж 200 гаруй ур чадварын хичээлээр дамжуулан гадаадад сурах мөрөөдлөө биелүүлэх боломж шүү.

Давуу талууд:

- Боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилготой

- 400 гаруй сургуулиудын мэдээлэл

- 100 гаруй тэтгэлгийн талаарх мэдээлэл

- 200 орчим зөвлөгөө өгөх ментор

- Хувь хүний хөгжлийн хичээлүүд.

Татах: App Store | Google Play


3. SHOPPY - БАЙГАА ГАЗАРТ ТАНЬ БАЯР НЭМНЭ

Хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ авахын тулд дэлгүүр хэсэж цаг үрдэг үе хэдийнэ ард хоцорчээ. Бидний чөлөө завгүй амьдралын хэв маягт нийцсэн бас нэгэн шийдэл бол Монголын хамгийн том цахим худалдааны платформ Shoppy юм. Чанар, нэр хүндээрээ алдаршсан дэлхийн брэндүүдийг нэг дор төвлөрүүлэн худалдаалдаг гэдгээрээ онцлогтой энэхүү платформ нь гар утаснаасаа хамгийн хялбараар, худалдан авалтын таатай нөхцөлөөр үйлчлүүлэх боломжийг олгодог билээ.

Давуу талууд:

- Өдөр бүр шинэ хямдрал

- Бүх барааг цахим зээлээр авах боломж

- Хүргэлтийн үйлчилгээ

- Бараа буцаалтын систем.

Татах: App Store | Google Play


4. UBCAB - ОНЛАЙН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ

Улаанбаатар хотод таксигаар үйлчлүүлнэ гэдэг “аз” мэт. Өвлийн хүйтэнд хүлээж зогсох, арай хийж олсон таксигаа өрсөлдөгчдөө алдах мэдрэмжийг хэн бүхэн л мэдэх байх. Харин энэ асуудлыг шийдвэрлэхээр UBCab үйлчилгээ хэрэглэгчдэд хүрсэн билээ. 24 цагийн турш түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж буй уг аппликэйшний хувьд замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаар руу залгаж нэмэлт төлбөр төлөх зэрэг бэрхшээлүүдийг бүр мөсөн шийджээ.

Давуу талууд:

- 10,000 гаруй чадварлаг жолооч

- Албан ёсны бүртгэлтэй такси

- Тариф удирдлагын нэгдсэн систем

- Бэлэн болон бэлэн бус төлбөрийн нөхцөл.

Татах: App Store | Google Play 


БОНУС: ОНЦГОЙ БЭЛЭГ

Чи дуртай киногоо үзээд л дээрх аппликэйшнүүдийн хэрэглээг үнэгүй авах боломжтой гэвэл ямар вэ? Товчхондоо Юнивишний “Аялалтай, бэлэгтэй кино” сангаас хүссэн киногоо үзэх бүрд, мөн дурын кино багцаа идэвхжүүлсэн тохиолдолд бэлэг нээх эрхтэй болох юм. Бэлгийг Токи аппликэйшнээр дамжуулан бэлгээ нээх боломжтой ба нийт 10 мянган бэлэг эзнээ хүлээж байгаа шүү.

Үүнд:

- Mplus - Очлуур багц

- TomYo - World багц

- Shoppy – 20,000-50,000 төгрөгийн худалдан авалтын купон

- UBCab - 10,000 төгрөгийн захиалгын эрх тус бүр багтсан.

Киногоо үзээд л бэлгийн эзэн болж, хувь хүний хөгжил болоод амьдралын хэв маягтаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.81.222.152)