Жүдо бөхийн “Гранд мастерс” улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Жүдо бөхийн “Гранд мастерс”-ын эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 17-нд болно.

Спортын төв ордонд зохион байгуулах тус тэмцээн эрэгтэйчүүдийн М1 буюу 30-34 нас, М2- 35-39 нас, М3- 40-44 нас, М4- 45-49 нас, М5- 50-54 нас, М6- 55-59, М7- 60-аас дээш нас гэсэн ангилалаар 60, 66, 73, 81, 90, -100, +100 кг жинд шилдгүүдээ шалгаруулна. Харин эмэгтэйчүүд дээр дурдсан насны ангиллаар 48, 52, 57, 63, -78, +78 кг жинд медальтнуудаа тодруулна.

Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах дэлхийн наадам, бусад олон улсын ахмадын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад орших юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.90.35.86)