“Мөсөн өргөө”-нд Монгол Улсын шинэ аваргууд тодорсоор байна

Шинээр байгуулагдаад байгаа Монголын спортын корпорациас энэ жил олон төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд спортын 15 холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ийг энэ сарын 8-наас эхлэн “Мөсөн өргөө”-нд нэгдсэн журмаар зохион байгуулж байна.

Энэхүү 10 өдрийн турш үргэлжлэх УАШТ-ийг нэгдсэн журмаар зохион байгуулснаар Спортын холбоод улсын аварга шалгаруулах тэмцээнээ жил бүрийн нэгдүгээр сард тус тусдаа явуулж байсныг ийнхүү нэгтгэснээр зардлыг ихээхэн хэмнэх ач холбогдолтой юм.

Тэмцээний эхний өдрүүдэд Монголын хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ, Элит Брэйн олон улсын шатрын академийн нэрэмжит Элит Гран при тэмцээн мөн Рөүингийн анхдугаар УАШТ-үүд тус тус болж шилдгүүдээ тодрууллаа. Өнөөдөр Байт харвааны УАШТ-ээр үргэлжилнэ.

Хүндийг өргөгчид Монгол Улсын аваргуудаа тодруулав

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, Эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТэмцээн 2 өдрийн турш үргэлжилж аваргуудаа шалгаруулав.

Бямба гарагт эрэгтэйчүүдийн 55 кг, 61 кг, 67 кг, эмэгтэйчүүдийн 49 кг, 55 кг, 59 кг, 64 кг, 71 кг, 76 кг жинд тамирчид өрсөлдөж хүндийг өргөлтийн Монгол Улсын дээд амжилт ар араасаа шинэчлэгдлээ.

Эрэгтэй 55 кг жинд: 1-р байр - Т.Өнөболд (Алдар Спорт хороо), 2-р байр - М.Очир-Эрдэнэ (Аврагч спорт хороо), 3-р байр - Б.Цэрэнжаргал (Өвөрхангай аймаг)

Эрэгтэй 61 кг жинд:  1-р байр - Ө.Чагнаадорж (ОУХМ, Алдар спорт хороо), 2-р байр - Ч.Амарбаяр (Аврагч спорт хороо), 3-р байр - С.Ганцоож (Өвөрхангай аймаг)

Эрэгтэй 67 кг жинд: 1-р байр - Ууганбаатар (ОУХМ, Алдар Спорт хороо), 2-р байр - Ананд (Ээрмэл Клуб), 3-р байр - Очирбат (Өвөрхангай аймаг)

Эмэгтэй 49 кг жинд: 1-р байр: И.Анужин (Ээрмэл клуб), 2-р байр: О.Хишигцоцол (Өвөрхангай аймаг), 3-р байр: Х. Айнур (Алдар Спорт хороо)

Эмэгтэй 55 кг жинд: 1-р байр: Б.Эрдэнэзул (Алдар Спорт хороо, Батсол ХХК), 2-р байр: А.Өүлэн-Эх (Хэнтий аймаг), 3-р байр: Б. Отгонтуул (Дархануул аймаг)

Эмэгтэй 59 кг жинд: 1-р байр: Э.Энхтамир (Алдар спорт хороо), 2-р байр: Г.Орхон (Ээрмэл спорт хороо), 3-р байр: М.Энх-Од (Алдар)

Эмэгтэй 64 кг жинд: 1-р байр: Сарандагина (Хэнтий аймаг), 2-р байр: Мягмарцэрэн (ОУХМ, Алдар спорт хороо), 3-р байр: Мөнхцэцэг (Самбуу сан)

Эмэгтэй 71 кг жинд: 1-р байр: О.Төгс Эрдэнэ (Хэнтий аймаг), 2-р байр: Г.Энэрэл (Хилчин спорт хороо), 3-р байр: Дархижав (Хэнтий аймаг)

Эмэгтэй 76 кг жинд: 1-р байр: М. Оюу-эрдэнэ (Хэнтий аймаг), 2-р байр: Л. Болортуяа (Өвөрхангай аймаг), 3-р байр: О. Оюунжаргал (Ээрмэл клуб) тус тус шалгарлаа.

“Элит Гран при” тэмцээний аваргаар Д.Батсүрэн, Т.Мөнхзул нар шалгарлаа

Элит Брэйн олон улсын шатрын академийн нэрэмжит “Элит Гран при” тэмцээнд нийт 50 шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулан шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

Эрэгтэйчүүдээс тэргүүн байрт ОУИМ Д.Батсүрэн, 2 дугаар байрт Олон улсын мастер Г.Мөнхгал, 3 дугаар байрт ОУИМ Б. Гүндаваа нар шалгарсан бол эмэгтэй шатарчдаас ОУМ Т.Мөнхзул тэргүүлж, 2 дугаар байрт ОУМ Д.Мөнхзул, 3 дугаар байрт ОУИМ А.Энхтуул нар тодорлоо.

                                        Рөүингийн анхны улсын аваргууд тодорлоо

Монголын спортын корпорациас зохион байгуулж буй 15 холбоо нэгдсэн УАШТ-ий 2 дахь өдөр буюу ням гарагт Монголын сэлүүрт завь буюу Рөүинг /rowing/-ийн анхдугаар УАШТ болж анхны аваргууд тодорлоо.

Монголд анх удаа Рөүингийн тэмцээн болж, улсын аваргаас эрэгтэй төрөлд улсын рекордууд тогтоогдож, анхны медалийн эзэд болсон тамирчдыг танилцуулж байна.

Алтан медаль: Доржнамжим (Ган спорт клубын тамирчин) 7 минут 3 секунд

Мөнгөн медаль: Э.Лхагвасүрэн (Cross fit 976 клубын тамирчин) 7 минут 13 секунд 2 доль

Хүрэл медаль: Билгүүн (Cross fit 976 клубын тамирчин) 7 минут 13 секунд 9 доль

Эмэгтэй төрөлд: Р.Марал-Эрдэнэ (Ган спорт клубын тамирчин) 8 минут 4 секунд 2 доль амжилтаар алтан медалийн эзэн боллоо. Мөнгөн медалийг Оюунболор (Cross fit 976 клубын тамирчин) 8 минут 16 секунд 3 доль амжилтаар хүртсэн бол Б.Мандах (Cross fit 976 клубын тамирчин) 8 минут 42 секунд 7 доль амжилтаар хүрэл медалийн эзэн болов.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)