Хөдөлмөр эрхлэлтийн бодлого эмэгтэйчүүдэд ээлгүй байна

Б.Туул

       Сүүлийн хоёр жилд  “COVID-19”  цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн ажиллах хувь эрс буурсан. Ялангуяа, манай улсад өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал бүр ч муудаад байна. Учир нь, өнөөдөр Монголын нийгэмд жирэмсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажлаас халдаг, ажлын байрыг нь хадгалдаггүй гэх зэрэг  хөдөлмөрийн хуулиар гүйцэтгэсэн үүргээ биелүүлдэггүй явдал байсаар байна. Мөн бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэх хэрэгцээ шаардлага байсан ч хүүхэд харах үйлчилгээ хүртээмжгүй байдгаас болж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх улам бүр хумигдсаар байгаа юм. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх”-ийн талаар хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж шат дараатай олон хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа ХНХЯ-д “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ” сэдэвт бодлогын судалгааны үр дүн, дүгнэлтийг танилцуулах, зөвлөмжийн төслийг хэлэлцэх уулзалтыг хийж байна.  Уулзалтад Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ-ын төлөөлөл болон ХНХЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалт хэлэлцүүлгээр, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн орчин, бодлого үйл ажиллагааны талаарх хэрэгжилт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаарх судалгааны дүнг танилцуулан эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

          Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын  Засгийн Газар 2016 онд батласан бөгөөд энэ онд эхний шатны үнэлгээг гаргаж, дараагийн буюу 2021-2025 оны хэрэгжилтийг хангах зорилтыг УИХ-аас гаргахаар заасан.  Гэвч олон шалтгаан хүчин зүйлийн улмаас эхний шатны зорилтот түвшиндээ хүрээгүй бөгөөд тэр дундаа бага насны хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдээгүй байна. Иймд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо болон бусад байгууллагаас  бодлогын хэрэгжилтэд Хууль тогтоомжийн хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан аргачлалаар судалж, төрөөс хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж буй төсөв, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хуваарилалт болон гаргаж буй үр дүнг тооцож, зорилтот бүлгийн эрэлт хэрэгцээнд нийцэж буй эсэхт шинжилгээ хийсэн байна.

             Энэхүү судалгааг Хөдөлмөр эрхлэлтийг Дэмжих Сангаас санхүүжүүлж бужй хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд Өвөрхангай, Хөвсгөл аймаг болон Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн баримт мэдээлэл дээр тулгуурлан гаргаж, зорилтот бүлгийн 300 орчим эмэгтэйчүүдээс тоон ба чанарын судалгаа авч баталгаажуулсан байна.   Судалгааны ерөнхий үр дүнг сонирхвол, судалгаанд оролцсон 300 эмэгтэйн 80 хув нь “ажил хөдөлмөр хийх маш их хэрэгцээ байна” гэж хариулжээ. Мөн ажил хийх шалтгаанаа “Гэр бүлийн орлогод хувь нэмэр оруулах, өөрийн мэдлийн орлоготой болох” хэрэгцээг хамгийн түрүүнд дурьдсан бөгөөд, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг төдийлөн эрхэмлээгүй байна.

    

  

Харин ажил хийхэд хамгийн их саад бэрхшээл болж байгаа зүйлсийг дараах байдлаар хариулсан байна.

  

 

 Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих бодлогын зорилтууддаа хүрэхийн тулд,

-хүний нөөцийн хүрэлцээ болон тэдний ажил үүргийн хуваарийг оновчтой зохицуулж, технологийн дэвшлийг хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх

-хөтөлбөр арга хэмжээг байнгын ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэх, дэмжиж эхэлсэн иргэнээ үргэлжлүүлэн дараагийн шат хүртэл дэмжих

-ажиллах хүчнээс гадуур байгаа иргэдийг ажилтай болгох хангалттай төсөв төсөвлөх

-ажил олгогч нарт дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд шаардлагатай байна....гэжээ. 

    Мөн цар тахлын нөлөөгөөр хүүхэд хөгшдөө асрах,  бизнесийн байгууллагууд хаалгаа барих зэргээс болж олон эмэгтэйчүүд гэртээ суусан. Энэ нь тухайн айл өрхөд санхүүгийн хүндрэл үүсгэх, ажлын байраа алдах, цаашлаад ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх гол шалтгаан болж байна гэдгийг албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, “Ажлын байрны цомхотголд эмэгтэйчүүд илүү их өртөж байгаа нь ажиглагдаж байна. Бидэнд ирсэн гомдлын дийлэнх нь бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн учраас ажлаасаа халагдсан тухай байна.

 Бусад хөгжингүй улс оронд ч  гэсэн ийм хүндрэл бэрхшээл гарч байсан. Харин энэ бүхнийг  зөв шийдсэн  арга зам нь эмэгтэйчүүдэд цалинтай, зохистой орчинтой ажил хөдөлмөр эрхлэх боломжийг зөв олгосон байдаг. Тэр нь хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг сургуулийн эхлэх, тарах цаг ээлтэй байх, зайнаас ажиллах боломж, хүүхэд харах өрөө, хүүхэд хөхүүлэх цаг зэрэг эмэгтэйчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж өгсөн байдаг. Манайд ийм л орчин шаардлагатай байна гэдгийг Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа онцлов.

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)