Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр энэ сарын 1-нд Америкийн Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Ө.Батбаяр америкийн ард түмэн, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Засаг захиргаа хамтын зорилтуудаа урагшлуулж, манай хоёр улсын хоорондын бат бэх, өнө удаан нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден тэмдэглэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)