Бэлэн гоймонгийн амтлагчтай ваннын содон тоглоом гаргана

Японы “Nissin” брэнд бэлэн гоймонгийн амтлагчны үнэр, хэлбэртэй ваннын тоглоомын загвараа танилцууллаа.

Бид бүхний харж буй мах, сам хорхой, өндөгний амтлагчны хэлбэртэй эдгээр тоглоомыг тус брэндийн хамт олон хөөсөнцөр болон тусгай будгийн тусламжтайгаар бүтээжээ. Сонирхолтой нь, үүнтэй аягатай бэлэн гоймонгийн үнэр бүхий ваннын давс ч мөн дагалдах аж. 

Эдгээр бүтээгдэхүүн олон нийтийн анхаарлыг хангалттай хэмжээнд татаж чадсан тохиолдолд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Эх сурвалж: 9GAG

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)