BLACKPINK хамтлагийн LISA моделийн карьераа эхлүүллээ

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa өнгөрсөн жил Францийн Celine брэндийн төлөөлөгчөөр томилогдсон билээ. Тэгвэл энэ жил тус брэндийн 2022 оны Зуны шоунд алхаж загварын карьераа дараагийн шатанд авчирлаа.

Celine брэндийн 2022 оны Зуны өдөр тутмын хэв маяг бүхий коллекцод тэрээр малгайтай саарал цамц, богино футболка, жинсэн өмд, цагаан кэт, цайвар цэнхэр өнгийн нарны шил, шар цүнхтэй алхжээ. Тэрээр:

- “Би олон жилийн түүхтэй бүхий л брэндийг хүндэлдэг. Тэр дундаа дизайнер, гэрэл зурагчин Hedi Slimane “Celine” брэндэд маш шийдэмгий өөрчлөлтийг хийж, ингэж гайхалтай авч явааг харах үнэхээр сайхан байсан. Сүүлийн жилүүдэд энэхүү брэндийн ерөнхий хэв маяг илүү залуу, шинэлэг болсон” хэмээн ярьжээ.  

Lisa кпоп хэв маягийг Францийн загварын ертөнцөд мэдрүүлж буй цор ганц к-поп уран бүтээлч биш билээ. BLACKPINK хамтлагаас л гэхэд Jisoo “Dior”, Jennie “Chanel” брэндтэй хамтран ажилладаг. 

Эх сурвалж: Cosmopolitan

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)