BTS хамтлагийн гишүүд Инстаграм хаягтай болсон гэнэ шүү

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд хувийн Инстаграм хаягаа нээн шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьжээ. Тэгвэл үүний эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудыг багцлан хүргэж байна.


ШАЛТГААН

Өчигдөр BTS хамтлагийн харьяалагддаг Big Hit энтертайнментаас тэднийг карьерынхаа хоёр дахь албан ёсны завсарлагыг авах гэж буй тухай мэдэгдэл хийсэн. Тэд “Permission to Dance on Stage” болон “2021 Jingleball Tour” зэрэг томоохон үйл ажиллагаануудын ард амжилттай гарсан тул өчигдөр Jin, Jimin, Jungkook нар нутаг буцаж, бусад гишүүд нь АНУ-ын Лос Анжелес хотноо үлдсэн юм.

Харин ийнхүү найман жилийн дараа хувийн Инстаграм хаягтай болсныг “Гишүүн бүр өөрийн онцлогоо өөрийнхөөрөө илэрхийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан. Тэд фэнүүдтэйгээ хүртэл өөр өөрийн гэсэн онцлогтойгоор харьцдаг” хэмээн тайлбарлажээ.


ХУВИЙН ХАЯГУУД

Гишүүдийн хувийн Инстаграм хаягийг танилцуулж байна. Нэрэн дээр дарахад Инстаграм руу нь шууд үсэрнэ. 

RM - @rkive

Jin - @jin

Suga - @agustd

J-Hope - @uarmyhope

Jimin - @j.m

V- @thv

Jungkook - @abcdefghi__lmnopqrstuvwxyz


BOOMERS ШИГ САНАГДСАН

Хамтлагийн гишүүн бүр өөрийн гэсэн хаягийг нээж дотоод ертөнцөө илэрхийлэх зургуудыг байршуулж, нэг нэгэнтэйгээ Инстаграмаар харьцаж байв. Мэдээж тэднийг дебютээ хийснээс хойш хамтлагийнх нь Инстаграм хаягийг SM агентлаг хөтөлдөг байсан билээ. Тиймдээ ч гишүүд ийнхүү тус тусын хаягтай болсноор Инстаграм дахь тохиргоонуудтай шинээр танилцаж байгаад фэнүүдийнх нь хайр хүрч байлаа. Жишээлбэл, Jin “like” товчыг олж нээсэн бол Jungkook өөрийнхөө бүх зурган дээр өөрийгөө tag-ласан байв.


V-ГИЙН РЕКОРД

Хамтлагийн гишүүн V Инстаграм хаягтай болсон даруйдаа бусдыгаа оройлоод ч зогсохгүй Холливуудын нэрт жүжигчин Angelina Jolie-гийн “Хамгийн богино хугацаанд нэг болон 10 сая дагагчтай болсон эрхэм” рекордыг эвджээ. Мөн анхны пост нь дөрөвхөн минутын дотор нэг сая like цуглуулснаар дуучин Billie Eilish-ийн “Пост нь хамгийн богино хугацаанд нэг сая like цуглуулсан алдартан” тодотголыг өөрийн болгосон юм.

Жүжигчин Anjelina Jolie Инстаграм хаягаа нээгээд нэг цагийн дотор нэг сая дагагчтай болсон бол V 40 минутын дотор ижил тооны дагагчтай болжээ.

Мөн Инстаграм постон дээр хамгийн богино хугацаанд таван сая like цуглуулсан кпоп уран бүтээлчдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Тухайлбал:

1. V – 1 цаг 43 минутын дотор

2. Lisa – 1 цаг 57 минутын дотор

3. Jungkook – 2 цаг 10 минутын дотор 5 сая like цуглуулсан байдаг юм байна.

Эх сурвалж: Allkpop

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)