“Монгол нутгийн зураг” гурван боть ном хэвлүүлэв

Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг илэрхийлэх газрын зургийг судалсан “Монгол нутгийн зураг” зургийн тайлбар, галигийн хөрвүүлэлт бүхий гурван боть ном хэвлүүллээ.

“Монгол нутгийн зураг” номын эхний боть номонд Сэцэн Хан аймаг, хоёрдугаар ботид Түшээт хан аймаг, гуравдугаар ботид Халхын сайн ноён аймаг гээд Монгол нутгийн нийт 183 газрын зургийг багтаасан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт хадгалж байсан 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, ноорог, Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүдийн судалгаа, мэдээллийг нэгтгэж, эх хувийг нь хэвлүүлжээ.

Номын нээлтийн үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Монгол нутгийн зураг” ном нь ирээдүй хойч үедээ түүхээ үнэн зөвөөр таниулан өвлүүлэх, түүхийн чухал үнэт өв сан болохыг тодотгоод, Үндэсний номын сан болон эрдэмтэн судлаачдад номын дээжийг гардуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.192.132.66)