Өөрийнх нь араас 5 жилийн турш гүйсэн залуугаас “Одоо болиоч” гэж гуйжээ

Нэгэн хятад эмэгтэй гудамжинд нэгэн эрэгтэйгээс өвдөг сөгдөн гуйж буй бичлэг интернэт орчинд цацагдлаа.

Гэрчүүдийн хэлж буйгаар бүсгүй залуугийн өгсөн цэцгийг буцааж өгөөд “Намайг тайван орхиод өгөөч!” хэмээн хашхирч байсан гэнэ.

Гэвч энэ бол залуугийн энгийн нэгэн сэтгэлээ илчилсэн үйлдэл биш байжээ. Тухайлбал, залуу бүсгүйн араас бүтэн таван жилийн турш гүйхдээ гүйж, нууцаар мөшгихдөө мөшгиж буй бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн удаа сэтгэлээ илчилсэн ч бүсгүй татгалзсаар байсан аж. 

Эх сурвалж: 9GAG

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)