А.Төгсбаярын найруулсан “Манан” кино энэ сарын 26-нд үзэгчдийн хүртээл болно

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ. Уг кинонд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа, О.Гэрэлсүх, Э.Тэмүүжин нар тоглосон байна.

Адал явдалт төрлийн Манан” уран сайхны киног арваннэгдүгээр сарын 26-наас кинотеатруудаар гаргах аж. Ташрамд дурдахад, А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.210.83.20)