Жүжигчин Song Hye Kyo-гийн гоо сайхны нууц

Өдгөө 39 настай жүжигчин Song Hye Kyo-гийн гоо үзэсгэлэнтэй маргах нэгэн байхгүй биз ээ. Түүний тухай бүр “Бага байхад хөөрхөн эгч байсан бол одоо хөөрхөн дүү болж ээ” гэх хошин яриа ч гараад амжсан.

Тэгвэл арьс арчилгааныхаа талаар тийм ч нээлттэй байдаггүй тэрээр арьсаа хэрхэн төгс мэтээр хадгалж буй нууцаасаа хуваалцсаныг хүргэж байна. 

Хавар, намрын улиралд агаарын хэм огцом буурдаг тул энэ үеэр арьсны чийгшлийн хэмжээг хадгалан үлдэх нь нэн чухал байдаг. Өглөө, өдөр, оройн цаг агаарын хэм огцом хэлбэлздэг тул арьс амархан хуурайшиж, цочромтгой болдог билээ.

Тиймд арьс арчилгааны мэргэжилтнүүд эдгээр улиралд хүчтэй цэвэрлэгээний бодис агуулсан хөөсөн савангаар нүүрээ цэвэрлэхийн оронд чийгшүүлэх найрлагатай цэвэрлэгч ашиглахыг санал болгодог. Мөн нүүрээ халуун эсвэл хүйтэн усаар угаахаас илүүтэйгээр бүлээн усаар угаах нь хамгийн зөв юм.

Харин жүжигчин Song Hye Kyo-гийн хувьд арьс арчилгааны эцсийн шатандаа бүлээсгэсэн сүүгээр нүүрээ шавшдаг гэнэ. Учир нь сүүнд агуулагдах AHA хүчил болоод олон төрлийн эрдэс бодисууд арьсны үхэжсэн эд эсүүдийг гуужуулахаас гадна арьсанд дутагдсан чийг болоод шим тэжээлийг өгдөг байна. 

Эх сурвалж: All Kpop

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)