“School 2021” цувралын эхний анги англи хадмалтайгаар шууд дамжуулагдана

Өмнөд Солонгосын KBS сувгийн “School” цувралын найм дахь бүлэг болох “School 2021” цуврал энэ сарын 17-ны өдөр цацагдах гэж байгаа билээ. Ингээд кино сонирхогч залуусын дунд өндөр хүлээлт үүсгээд буй уг бүтээлээс бид юуг хүлээх ёстойг хүргэж байна.

1. ЗҮРХ ДОГДЛУУЛАМ ХАЙР ДУРЛАЛЫН ТҮҮХ

Уг цуврал ахлах ангийн хэсэг бүлэг сурагчид үеийнхнийхээ адилаар их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэхийн оронд мөрөөдлөө биелүүлэх замыг сонгож буй тухай өгүүлнэ. Ирээдүй нь хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа 18 настнуудын хайр дурлал, нөхөрлөл, өсөлт хөгжилтийг бид энэ цувралаас үзэх болно.

2. ГОЛ ДҮРҮҮД

Залуу, эрч хүчтэй дүрүүд уг цувралыг сонирхолтой болгож буй бас нэгэн шалтгаан гэж хэлж болох юм. Цувралд Kim Yo Han, Cho Yi Hyun, Chu Young Woo, Hwang Bo Reum Byul, Kim Kang Min, Seo Hee Sun зэрэг үзэгчдийг өөр өөрсдийнхөөрөө татах увдистай шинэ, залуу жүжигчид дүр бүтээж байгаа юм.

3. МОДОН УРЛАЛЫН КЛУБ

Энэ цувралын “School” цувралын бусад бүтээлүүдээс ялгарах гол онцлох бол модон урлалын клуб. Өөрөөр хэлбэл цувралын дүрүүд модон урлалын клубийн гишүүд байх буюу өөрсдийн сонирхлыг аль хэдийнэ олсон сурагчид байх юм.

Үүнээс гадна цувралын дүр бүхэн өөрийн гэсэн онцлог түүхтэй бөгөөд та бүхэн тэдний түүхээс хэний ч өгч чадахгүй амьдралын үнэтэй сургамжуудыг авах боломжтой.

“School 2021” цувралын эхний анги 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд 21:30 цагаас KBS сувгаар болон Viki вебсайтаар англи хадмалтайгаар шууд дамжуулагдана.

Эх сурвалж: Soompi

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)