Уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмж хандивлав

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүрэлдэхүүнээс Баян-Өлгий аймгийн ОБГ-т уулын сургалтад ашигласан, 12 хүний уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн тухай тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.

Баян-Өлгий аймгийн ОБГ, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулсан аж.

Тус сургалтад баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 31, 71 дүгээр анги, Өлгий, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хамрагдаж,  эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, өндөр уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмж, авиралтын төрөл, тоног төхөөрөмжийн үзлэг, ашиглалт сэдвээр онолын мэдлэгээ дээшлүүлж, өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага хийжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)