Европын Холбооноос суух Элчин сайд Аксель Никейз ИЖБ-ээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейз өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Холбоо Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.

Мөн Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Элчин сайд Аксель Никейз Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлдэг хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх, энэ хүрээнд тогтвортой ногоон хөгжил, эдийн засгийн хөгжлийн чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)