Беларусиас суух Элчин сайд Дмитрий Николаевич Горелик ИЖБ-ээ өргөн барив

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Беларусь Улсын харилцаа сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлон, цаашид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэж, уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай харилцааг идэвхжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.99.222)