Хулгайчийн машинд сууж явсан охин Тик Токийн дохио зангаа үзүүлснээр аврагдаж чаджээ

Хулгайчийн машинд сууж явсан охин Тик Токийн дохио зангаа үзүүлснээр аврагдаж чаджээ

АНУ-д 16 настай охин хулгайчийн машин дотроос Тик Токийн дохио зангаа үзүүлэн тусламж хүссэнээр амь аврагджээ. 

Арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс хойш сураггүй алга болсон энэ охиныг 61 настай Жэймс Херберт Брик гэгч хулгайлсан байна. Охин гэмт этгээдтэй Кентукки мужид машинд нь хамт явж байсан бөгөөд хажуугаар өнгөрч буй машины жолооч нарт эрхий хуруугаа дотогш нугалаад дөрвөн хуруугаа атган барьж харуулан тусламж хүсжээ. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйг илэрхийлдэг Тик Токт түгээмэл болсон дохио зангаа юм.

Жолооч нарын нэг нь уг дохиог ойлгож, цагдаад хандан, тухайн машиныг хаашаа явж байгааг нь хэлж өгчээ. Хууль сахиулагчид машиныг зогсооход хэд хоногийн өмнө алга болсон охин машины хойд суудалд сууж байсныг мэдсэн байна. Сэжигтнийг саатуулжээ.

Эх сурвалж: USA Today

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
Муу *** Ямар *** вэ
2021-11-09 Хариулах