Их Дүйчэн өдрөөр сүсэгтэн олонд нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээнэ

Бурхан багшийн их дүйчин өдөр маргааш буюу энэ сарын 27-нд  тохиож байна. Энэ өдөр Гандантэгчинлэн хийдэд болох арга хэмжээг танилцуулъя. 

"БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ДҮЙЧЭН" ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ АЖИЛЛАГААНД СҮСЭГТЭН ОЛОН ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА. 2021.10.27

А. Нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээх 🙏🙏🙏

06:00 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж

Б.Чойжилсүрэн сүсэгтэн олны айлтгалаар энгийн

хүмүүст зориулж нэг өдрийн тэтгэн ариусгах сахил

(Тэгчэн сожон) хүртээнэ.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

Б. Хурал номын зан үйл 💐🌷🌹🌺🌸🌼

08:00 Очир-Дарь их шүтээний дуганд Цогчэн, Дэмчогийн

хурал хурна.

08:00 Гандан дуганд Бурхан багшийн чого буюу Түвийн чого

хурна.

В. Номын айлдвар 🙏🙏🙏

11:00 "Эцэг эхийн ачийг эрхэмлэх, хүүхдээ хүмүүжүүлэх

монголчуудын уламжлалт арга ухаан” сэдвээр үйл

ажиллагааг нээж, Хичээнгүй зүтгэлт, Хамба номун хан,

гавж Д.Чойжамц айлдвар айлдана.

11:30 “Энэрэхүй сэтгэл” сэдвээр МБШДээд сургуулийн

багш, лхаарамба Д.Жавзандорж айлдвар

айлдана.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

🙏🙏🙏

18:30 "Эцэг эхийн ач" сэдвээр МБШДээд сургуулийн

лхаарамба, Д.Жавзандорж Монголын

сүсэгтний холбооны айлтгалаар айлдвар айлдана.

19:30 Сүсэгтэн олон маани хөгжөөнө.

Шашны дээд сургуулийн Хурлын танхимд болно.

Та бүхэн энэ дүйчэн өдөр өвөө эмээ, эцэг эх, ачлалт хэн бүхнээ өргөн хүндэлж, асран дээдлэхэд илүү ихээр шамдаж буянаа хураагаарай!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)