Монгол, Оросын түүхэн үйл явдлын кино баримтыг эмхэтгэжээ

Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан хоёр орны түүхэн үйл явдлын кино баримтын эмхэтгэл бүтээснийг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд энэ сарын 22-нд хүлээлгэн өгчээ. 

Тус эмхэтгэлийг Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэн, Оросын кино гэрэл зургийн баримтын улсын архив хамтран бүтээсэн байна. Энэхүү кино баримтын эмхэтгэлд, хоёр орны харилцааны 1913-1943 оны түүхэн үйл явдлыг харуулах аж. 

Уг эмхэтгэлийн дээжийг гардуулах ёслолын үеэр Оросын кино гэрэл зургийн баримтын улсын архивын захирал Н.А.Калантарова, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх О.Очирмаа, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монгол, Солонгосын хэлтсийн дарга А.В.Воронцов нар харилцан үг хэлж, хоёр орны харилцааны хөгжлийн түүхийн онцлох үйл явдлуудыг ийнхүү эмхэтгэн  гаргасны ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв.

Оросын кино гэрэл зургийн баримтын улсын архивын газарт болсон энэхүү ёслолд  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ажилтнуудын төлөөлөл өргөнөөр оролцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.254.255)