Малайзын шигшээ, Лаосын шигшээг 1:0-ээр хожлоо

Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/-ий урьдчилсан шатны J хэсэгт багтсан хүчтэй багуудын нэг Малайзын шигшээ эхний тоглолтоо Лаосын шигшээ багийн эсрэг хийж, 1:0-ээр хожив.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Монголын шигшээ багтай хийх Малайзын шигшээ багийн хувьд энэ хожил тун чухал байсан бөгөөд тэд одоо 3 оноотой хэсгээ тэргүүлж байгаа юм.

Ташрамд дуулгахад, 2017 онд Малайз болон Монголын шигшээ багууд Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайзын баг 2:0-ээр хожиж байсан билээ.

арин энэ удаа өөрийн талбайд хожиж, хэсгээсээ шалгарах зорилготой байгаа Монголын шигшээ баг, Малайзын шигшээ багтай ширүүхэн тоглолт хийхээр зэхэж байгаа юм.

Монгол - Малайзын 23 хүртлэх насны шигшээ багуудын хүсэн хүлээсэн тоглолт 10 дугаар сарын 28-ны 11 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)