Squid Game цуврал нь Netflix-ийн томоохон амжилтыг эвджээ

БНСУ-ын найруулагч Hwang Dong-Hyuk-ийн арав гаруй жилийн турш зохиолыг нь бичиж, найруулагчаар нь ажилласан “Squid Game” цуврал видео стрийминг үйлчилгээний Netflix-ийн томоохон амжилтыг эвджээ.

Тус цуврал өнгөрсөн сарын 17-ны өдөр нээлтээ хийснээс хойш 28 хоногийн дотор дэлхийн өнцөг булан бүрд суугаа 111 сая гаруй үзэгчдийн анхаарлыг татаж чадсанаар Netflix үйлчилгээний түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй цувралын жагсаалтыг тэргүүлээд байна. Уг жагсаалтыг өнгөрсөн оны Зул сарын баяраар нээлтээ хийсэн “Bridgerton” цуврал 82 сая гаруй үзэлттэйгээр тэргүүлж байсан билээ. 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.5.1)