Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ

Энэтхэгийн баруун өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас 25 хүн амиа алджээ.

Хүчтэй аадар бороо баасан гаргийн оройноос улам ширүүссэнээр голууд эргээ хальж, замууд үерт автсаны улмаас Керала мужийн олон хэсэгт оршин суугчид гацсан байна.

“Agence France-Presse” агентлагт холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Идукки дүүргээс 11, Коттаям дүүргээс 14 хүний цогцос олджээ.

“Олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, ойролцоогоор 100 тусламжийн хуаран байгуулсан” гэж Керала мужийн тэргүүн сайд Пинарайи Вижаян ням гарагт мэдэгдсэн байна.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах, аврах ажиллагаанд арми, тэнгис, агаарын хүчнийг дайчилжээ. Одоогоор хэчнээн иргэн сураггүй болсон нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /The Guardian/

Сэтгэгдэл:
Таны IP: (35.170.66.78)