Д.АРИУНТУЯА: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХЫН ТУЛД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БАЙГАЛИЙН ХҮНДРЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН АЧАА НЭМЭГДСЭЭР БАЙНА

-Бүхий л зүйл цаг үе, нөхцөл байдалтайгаа зохицон хувьсаж байдгийн адилаар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан улам хурдсаж буй дэлхийн дулаарал, байгаль, орчин, экосистем болон нийгэм эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллөөр хүн төрөлхтний амьдралын хэв маяг гэх мэт маш олон хүчин зүйл нэгнээсээ шалтгаалан өөрчлөгдсөөр байдаг.

Байгаль дэлхий гэдэг нэг бүхэл. Энгийнээр хэлэхэд дэлхий хүний биеийн бүтэц шиг бусдадаа нөлөөлж байдаг. Нарнаас шууд ирэх хэт ягаан туяанаас дэлхийг хамгаалж байдаг Озоны давхаргаар жишээ авъя. 1970-1980-аад оны үед эрдэмтэд озоны давхаргыг цоорсон тухай ярьж эхэлсэн. Тэгвэл энэ давхарга яагаад цооров. 1850-аад оноос аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн. Даацаасаа хэтэрсэн үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг дагасан шаталт, хөргөлтийн системүүд  бодисын хэрэглээ голлох хүчин зүйл болсон. Халуун орнууд хөргөлтийн, хүйтэнд дулаалгын, эрчим хүчний хэрэглээ болон хүнд үйлдвэржилтийн технологийн шинэчлэлээс шалтгаалсан хүлэмжийн хий, бусад байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бодисын талаар яригдсан. Эндээс харахад озоны давхарга цоорсон нь дэлхийн дулаарлыг улам нэмэгдүүлж,  ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдац улам нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үздэг.

Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт хэт дулаарах, хүйтрэх зэргээр  хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасч байна. Харин хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад эдийн засгийн болон байгалийн хүндрэл, үүрэх ачаа нэмэгдсээр байна. Нөгөө талаараа өндөр хөгжилтэй орнуудын хувьд хэвшиж тогтсон үйлдвэрлэл буюу бизнесийн хэв маягыг өөрчлөх, технологийн шинэчлэл, санхүүжилт зэргээр бусад улс орнуудыг манлайлах хариуцлага нь өссөөр байна. Олон улсад эрдэмтэн, судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон арван жилийн өмнөөс судлан анхааруулж эхэлсэн ч бодитоор бууруулах, аль хэдийн өөрчлөгдөөд эхэлсэн байгаль, цаг уурийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох вэ гэдгийг улс орнууд 1990 оноос эхлэн өөрсдийн хэмжээнд хариу арга хэмжээ авч эхэлсэн гэхэд болно. Сүүлийн жилүүдэд өмнө байгаагүйгээр хэт их халж байна гэх  статистик датаны давтамж ихэслээ. Хаа сайгүй гал түймэр, үер усны аюул, хэт халалт хөрөлт зэрэг хүнээс үл шалтгаалсан байгалийн гамшиг ихэссээр байна. Энэ нь мэдээж дан ганц уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар гэхгүй ч харилцан нөхцөлдүүлж байгааг эрдэмтэд төдийгүй төр засгийн хэмжээнд мэддэг, хүлээн зөвшөөрдөг, бууруулах болон дасан зохицоход чиглэгдсэн боломжит арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

АГААРЫН ТЕМПЕРАТУР 2.24 ХЭМЭЭР НЭМЭГДЭЖ, ХУР ТУНАДАС 7.3 ХУВИАР БУУРСАН

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (44.201.99.222)
Дөлгөөн agsasg
2018-11-13 Хариулах