“Squid Game” цуврал нь шинэ дээд амжилт тогтоолоо

Энэ сарын 17-ны өдөр “Netflix” дээр нээлтээ хийсэн есөн ангит богино хэмжээний “Squid Game” цуврал нь дэлхий нийтийг шуугиулж байна. Тодруулбал, уг бүтээл нь “Netflix”-ийн “U.S. шилдэг 10” жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа төдийгүй Flix Patrol вэбсайтын мэдээлснээр “Netflix”-т байршсан бүх цуврал дундаа буюу дэлхий даяар үзэлтээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин уг жагсаалтыг “Sex Education” цувралын гуравдугаар бүлэг тэргүүлж байгаа бөгөөд “Squid Game” нь ердөө 31 онооны зөрүүтэй байна. 

Киноны ерөнхий үйл явдал нь 45.6 тэрбум воны төлөө амь насаа дэнжин тавьж өрсөлдөх хэсэг бүлэг хүмүүсийн тухай өгүүлэх бөгөөд зохиолч, найруулагч Hwang Dong Hyuk нь уг бүтээлийг 2009 онд бичиж дуусгасан юм. Тэрээр “Хэрэв тухайн үед киног гаргасан бол үзэгчдийн сэтгэл зүй нь арай бэлэн болоогүй байх байсан” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Koreaboo

Сэтгэгдэл:
Таны IP: (44.198.169.83)