Apple компани ШИНЭ бүтээгдэхүүнээ есдүгээр сарын 14-нд танилцуулна

Apple компани жил болгоны намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж худалдаанд гаргадаг бичигдээгүй хуультай билээ. Тэгвэл энэ жил тус компанийн хамт олон iPhone 13 тэргүүтэй бүтээгдэхүүнүүдээ есдүгээр сарын 14-нд танилцуулахаар болжээ.

Энэ жилийн хувьд зах зээлийн нөхцөл байдал болон цар тахлын улмаас “California Streaming” нэртэй танилцуулах арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар болжээ. Салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэхүү эвентээр iPhone 13, iPhone 13 Mini, iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max гэсэн дөрвөн загварын ухаалаг утаснаас гадна Apple Watch Series 6 загварын цаг, утасгүй чихэвч Airpods-ийн гурав дахь үеийн загварыг танилцуулах аж.

Iphone 13 хэрэглэгчдэд сүлжээгүй газраас ч SOS буюу яаралтай дуудлага хийх горимыг ашиглах болон бусад сонирхолтой боломжийг олгох магадлалтай байгаа билээ.

Эх сурвалж: CNET

Сэтгэгдэл:
Таны IP: (34.234.83.135)