'Demon Slayer' анимэйшний хоёрдугаар улирлын шинэ трэйлер цацагдлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Anime Expo”-гийн үеэр Aniplex компаниас алдарт “Demon Slayer: Kimetsu no Yaiba” цувралын хоёрдугаар улирлын трэйлерийг цацжээ. Анимэйшнийг бүтээгчид энэ улиралд өрнөх шинэ даалгаврыг "Эрэгтэй, эмэгтэй хүний хүсэл тэмүүлэл болон ихэрхүү зан. Хайр болон үзэн ядалтаар эргэлдэж буй шөнийн хот” гэж тодорхойлжээ.

“Demon slayer” буюу "Чөтгөрийн ангууч" нь ийм нэртэй Японы хамгийн сайн борлуулалттай манга цувралаас сэдэвлэсэн бүтээл юм.

Танжиро Камадо хэмээх залуу хүүгийн гэр бүл чөтгөрийн дайралтад өртөн амь үрэгдэнэ. Түүний дүү Незуко чөтгөр болж хувирсан ч, нинжин сэтгэл, сэтгэл хөдлөлийнхөө зарим хэсгээ хадгалж үлдэж чадсанаар Танжиро хараалыг эмчлэх арга замыг эрэлхийлнэ. Өшөөгөө авч эдгэх аргыг хайж байхдаа Танжиро чөтгөрийн ангуучдын бүлэгт элсдэг.

Чөтгөрийн ангууч хоёрдугаар улирлын гол утга санаа яг таг тодорхой болоогүй хэдий ч   “Demon Slayer the Movie: Mugen Train”-ий үйл явдлаас сэдэвлэхээр болжээ.

Сэтгэл донсолгосон сонирхолтой үйл явдлыг фенүүдийн сэтгэл зүрхэнд үлдээе. Манган дээр гардаг шигээ шинэ улиралд Танжиро найзуудын хамт хотын Улаан дэнлүүний гудамж дахь чөтгөрүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг мөрдөж буйгаар үйл явдал өрнөнө.

Манганы фенүүд чөтгөрийн ангуучийн трэйлер дээр Тэнгэн Үзүйг гарсанд тун сэтгэл хангалуун байгаа. Тэрээр удахгүй гарах шинэ бүлэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Мөн уг бүтээлийн эхний улирал болон киноны үргэлжлэл анимэйшнийг хийсэн “Ufotable” шинэ улиралд ч эргэн ирж байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн сард “SEGA” алдарт франчайзид суурилсан 3D тулаант тоглоом болох “Demon Slayer: Kimetsu no Yaiba - The Hinokami Chronicles”-ийн анхны трайлерийг цацсан билээ.

Чөтгөрийн ангууч анимэйшний хоёрдугаар улирлын нээлтийн тов энэ оны сүүлээр тодорхой болох төлөвтэй байна.  

Эх сурвалж: Collider. Орчуулсан Э.Ариунсанаа

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
А.мөнгөнсүлд Улаан дэнлүүний гудамж
2023-02-11 Хариулах