Б.Жонсон хөгжөөн дэмжигчдэд хариуцлагатай байхыг уриалжээ

Английн багийг идэвхтэй дэмжиж, ингэхдээ коронавирусний халдварт өвчнөөс сэргийлж, хариуцлагатай байхыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уриалжээ.

Лондоны Уэмбл цэнгэлдэх хүрээлэнд лхагва гарагт болох "Euro 2020" тэмцээний хагас шигшээ тоглолтын өмнө тэрбээр ийнхүү уриалсан байна. 

Хуваарийн дагуу мягмар, лхагва гаргуудад хагас шигшээ тоглолтууд болох бол шийдвэрлэх тоглолт ням гарагт болох бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд 60 мянга гаруй үзэгчдийг оруулахыг зөвшөөрчээ.

Тэмцээний үеэр шинжилгээнээс гадна бусад шаардлагууд тавигдана гэдгийг Ж.Жонсон онцлов.

Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Их Британид цэнгэлдэх хүрээлэн болон уушийн газруудад тоглолт үзсэн хүмүүсээс хоёр мянга орчим нь коронавирусээр халдварласан байна.

Энэтхэгт илэрсэн “Дельта” хувилбар Их Британид тархсантай холбоотойгоор цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжигчдийг олноор оруулж буйд санаа зовниж буйгаа өмнө нь Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ.

Эх сурвалж: ЛОНДОН. /NHK/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)