УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбооноос дахин санал, шаардлага хүргүүлж байна

МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай авах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр дахин санал, шаардлага хүргүүллээ.

Тодруулбал, МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай авах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрөгч сарын 15-нд шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд дараах санал, шаардлагыг дахин УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Уг шаардлагад:

1. Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх.

2. Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

3. УИХ, Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголоор цалинг төсвийн боломжтой уялдуулан 2 дахин нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байна. Тухайлбал, Төсвийн хөрөнгөөр 2021 онд эхлэх болон энэ ондоо санхүүжүүлэх эрүүл мэндийн болон нэн шаардлагатай төсөл, санхүүжилтээс бусад төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардалд 267.8 тэрбум төгрөгийг царцаах замаар эрүүл мэндийн эмч ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх боломж байна гэж үзэж байна.

4. Түүнчлэн цар тахлын үед цалин нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, төсвийн орлогыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.

5. Вакцины нөхөн олговор, улаан бүсийн нэмэгдэл 45 тэрбум төгрөгөөс цалингийн нэмэгдлийг олгуулах.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)