"Бөөний худалдаа", "Тав" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 338,317 ширхэг хувьцааг 132.6 сая төгрөгөөр арилжив. Тэдгээрээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" (BHL+15.00%) болон "Тав" ХК (TAV+14.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW-4.39%) болон "УБ-БҮК" ХК (BUK-3.94%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 23,168 нэгж эрхийг 5.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,000 ширхэг үнэт цаасыг 500 мянган ам. доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.26 хувиар буурч, 32990.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,792,701,294,045.54 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)