Түймрийн халз зурвасыг сэргээж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн санд энэ жил 1.8 түймрийн халз зурвасыг шинэчлэн сэргээж эхлүүлээд байна.

НБОГ-аас түймрийн халз зурвасыг шинэчлэн сэргээх ажлыг нээлттэй зарлахад БХЯ-ны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги тус ажлыг гүйцэтгэгчээр шалгарч, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн хийж байгаа аж.

Нийслэлийн ногоон бүсийг ойн түймрээс хамгаалах ажлыг 1960-1999 онд үе шаттай хэрэгжүүлж, 40 мет өргөн, 2-6 км хүртэл урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урт зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урт зурвасыг өнгөрсөн онд сэргээжээ.

Түймрийн халз зурвасыг байгуулах, шинэчлэн сэргээснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, түймрийн тархалтын хурдыг багасгах, түймэр унтраах төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.228.213.183)