Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 170  барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гаргасны дагуу төслийн хүрээнд одоогоор 531 айлын 27 орон сууцыг буулган, 1556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна.

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангахаар НМХГ-ын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглоод байгаа аж.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар танилцуулсан юм.

Тухайлбал, НМХГ-ын улсын байцаагчийн 2014 оны шийдвэрээр ХУД-ийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах, 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар, нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүйг тогтоожээ. Удалгүй 2018 онд орон сууцыг буулган, дахин төлөвлөж, шинээр барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулснаар 360 айлын, үйлчилгээний төвтэй 15 давхар орон сууцны барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)