МАХН-д байсан 8 гишүүн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн боллоо

Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Бага хурал хуралдаж, У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээсээ татгалзан, тамгаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн билээ.

Бага хурал бямба гарагт үргэлжлүүлэн хуралдаж, МАХН-аас элссэн зарим гишүүдийг Бага хурлын болоод Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулжээ. 

Тодруулбал,
 

  1.  Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар (МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү)
     
  2.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга
     
  3.  Нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъяан
     
  4.  МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Уламбаяр
     
  5.  МАХН-ын Сонгуулийн ерөнхий менежер асан, эдийн засгийн доктор Д.Дуламсүрэн
     
  6.  Баянзүрх дүүргийн МАХН-ын төлөөлж байсан Г.Золзаяа
     
  7. "Медиа Холдинг компанийн захирал, хуульч П.Баттөр (Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрын хуулийн референтээр ажиллаж байсан)
     
  8. Татварын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан А.Энхболд нар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)