"Олимпын од бидний бахархал" сэдэвт цахим уулзалт болно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос 6 дугаар сарын 23-ны өдөр тохиох “Олон улсын олимпын өдөр”-ийн хүрээнд цуврал цахим үйл ажиллагааг өрнүүлж байгаа юм. 

Энэхүү үйл ажиллагааны нэг болох "Олимпын од бидний бахархал" сэдэвт уулзалт, ярилцлагыг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт  цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Тус уулзалтанд "Бээжин-2008" олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга П.Сэрдамба, "Рио-2016" олимпын хүрэл медальт Д.Отгондалай, "Барселона-1992", "Бээжин-2008" олимпын хүрэл медальт Д.Мөнхбаяр нар хүүхэд, залуус та бүхний сонирхсон асуултад хариулж, өөрийн амжилт, амьдралын замналаа хуваалцах болно.

Олимпын их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогчид, хүүхэд багачууд болон залуус та бүхнийг олимпын ододтой халуун дотно яриа өрнүүлэх уулзалт, ярилцлагад урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)