"Спутник Лайт" вакциныг Монгол Улсад бүртгэжээ

"Спутник Лайт" вакцин Монгол Улсад бүртгэгдсэн тухай ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.

“Коронавирусний нэг тунт "Спутник Лайт" вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ” хэмээн сангийн мэдэгдэлд дурдсан байна.

"Спутник Лайт" вакцин нь “"Спутник V" вакцины эхний тун юм. "Спутник V" вакцины “хөнгөн хувилбар" болох уг вакцин гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилдэг бөгөөд 85 орчим хувийн үр дүнтэй гэж вакциныг гарган авсан Н.Ф.Гамалеян нэрэмжит судалгааны хүрээлэнгийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдээлж байв. "Спутник Лайт" вакцин нь илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг байна.

Монголын Эрүүл мэндийн яам хоёр тунт "Спутник V" вакциныг хоёрдугаар сард бүртгэж, вакцинд түргэвчилсэн журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. "Спутник V" вакциныг нийт хүн ам нь 3.5 тэрбумд хүрэх дэлхийн 67 оронд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Эх сурвалж:МОСКВА. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)