Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээ цахимжлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын нийт 6 бүлэг 66 төрлийн үйлчилгээг "Гэрэгэ киоск" цахимжууллаа. "Гэрэгэ киоск" нь нийслэл Улаанбаатар хотын бүх дүүрэг, 15 аймагт нийт 70 цэгт 122 киосктойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1 сая гаруй байнгын хэрэглэгчтэй "Гэрэгэ киоск" ашиглан төрийн болон хувийн аж ахуйн 55 байгууллагын 500 гаруй үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болсон.

Өнөөдрөөс эхлээд тус цахимаар дамжуулан Гадаадын иргэн, харьяатын  газрын үйлчилгээг монгол, англи, солонгос, хятад, орос 5 хэлнээс сонголттойгоор авах боломжтой боллоо. Гадаадын иргэд зөвхөн гадаад паспорт, төлбөрийн картаа ашиглан төлбөр, тооцоо хийх боломж бүрдсэн. Олон улсын жишигт нийцсэн энэ үйлчилгээ нь Монгол Улсын хилийн бүх боомтод цахим ажиллагаагаар удахгүй нэвтрэх нь. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)