“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Өнгөрсөн жил тухайн өдрийг дэлхий даяар "Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй" сэдэв дор тэмдэглэсэн бол энэ онд "Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь" сэдвээр тэмдэглэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)